InterEdu MongoliaЗөвлөгөө авах
Хүүхдийн зуслангууд

МАЛАЙЗ · КУАЛА ЛУМПУР

Bright
Winter Camp

Англи хэл, аялал,
шинэ найзуудтай өвлийн амралт.

10–17 насны хүүхдэд зориулсан англи хэлний сургалт, амралт, аялал хосолсон хөтөлбөр.

Хөтөлбөр, үнэ үзэх
Bright Language Center-ийн төгсөлтийн ёслол
BRIGHT LANGUAGE CENTER

СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Bright-тэй танилцаарай

YouTube дээр үзэх

Хугацаа2027.01.03–2027.01.17
Үргэлжлэх хугацаа2 долоо хоног
Нас10–17 нас
Хамт зорчихМонгол асран хамгаалагч

ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Англи хэлээ бодит харилцаанд ашиглаж сурах

Bright-ийн зуслан нь эрчимжүүлсэн англи хэлний сургалтыг аялал, спорт, бүтээлч үйл ажиллагаатай хослуулдаг. Хүүхдүүд хичээлээр сурсан зүйлээ өдөр тутмын харилцаанд ашиглаж, англиар ярих дадлаа хөгжүүлнэ.

Сургалт нь хэлний мэдлэгээ бататгахаас гадна бусдын яриаг ойлгон, тухайн нөхцөлд өөрийн санааг илэрхийлж сурахад чиглэнэ. Дүрэм, үгийн сангаа тоглоом, хэлэлцүүлэг болон хамтын даалгавраар дадлагажуулна.

Нас, түвшинд тохирсон сургалт

Суралцагчдыг англи хэлний түвшин болон насыг харгалзан бүлэглэнэ. Ингэснээр хүүхэд өөрт тохирсон агуулгаар суралцаж, хамт суралцагчидтайгаа идэвхтэй харилцах боломжтой.

Хүүхэд юу хөгжүүлэх вэ?

  • Өөртөө итгэх итгэл
  • Англиар харилцах, санаагаа илэрхийлэх чадвар
  • Олон орны хүүхдүүдтэй хамтран ажиллах дадал
  • Шинэ соёл, орчинтой танилцах туршлага

Асран хамгаалалт, дэмжлэг

Bright-ийн ажилтнууд хүүхдүүдийг сургалт, үйл ажиллагааны үеэр асран хамгаалж, шаардлагатай дэмжлэг үзүүлнэ. InterEdu-ийн хүүхдүүд Монгол асран хамгаалагчтай хамт зорчино.

Төгсөлтийн сертификат

Хөтөлбөрөө дүүргэсэн суралцагчдад төгсөлтийн сертификат олгож, төгсөлтийн ёслол зохион байгуулна.

СУРГАЛТ, ҮНЭ

Өдөрт 5 цагийн англи хэл

СУРГАЛТ + АЯЛАЛ

Хичээлээс гадуурх туршлага

Хичээлийн дараах болон амралтын өдрийн үйл ажиллагаагаар шинэ орчинтой танилцаж, хамтдаа цагийг өнгөрүүлнэ.

  • Долоо хоног бүр 2 удаагийн үйл ажиллагаа
  • Олон улсын сургалтын орчин
  • Төгсөлтийн сертификат, төгсөлтийн ёслол

БАЙР, ХООЛ

IBIS hotel-д байрлана

Куала Лумпур хотын IBIS зочид буудлын хоёр ортой өрөөнд байрлана. Өдөрт 3 удаагийн буфет хоол хөтөлбөрт багтана.

АЯЛАЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Куала Лумпуртай танилцах боломж

Долоо хоног бүр 2 удаагийн үйл ажиллагаатай. Bright-ийн танилцуулгад дараах аялал, үйл ажиллагаанууд дурдагдсан:

  • KLCC болон хоттой танилцах аялал
  • Batu Caves, Genting Highlands
  • Sunway Lagoon
  • Bukit Bintang, Chinatown
  • Мердека талбай, Султан Абдул Самадын барилга
  • Их сургуулийн кампустай танилцах
  • BookXcess Rex KL
  • Кино, усанд сэлэлт, хамтын үйл ажиллагаа

Манай багийн аяллын эцсийн маршрут, хуваарийг бүртгэлийн үеэр танилцуулна.

ҮНЭД БАГТАХ

Сургалт, байр, үйлчилгээ

  • Өдөрт 5 цагийн англи хэлний сургалт
  • IBIS hotel-ийн хоёр ортой өрөө
  • Өдөрт 3 удаагийн буфет хоол
  • Долоо хоног бүр 2 удаагийн үйл ажиллагаа
  • Нисэх буудлаас тосох, хүргэх үйлчилгээ
  • Үйл ажиллагааны унаа
  • Төгсөлтийн сертификат, ёслол
  • Bright-ийн футболк, цүнх
  • Монгол асран хамгаалагч

Аяллын даатгал үнэ төлбөргүй.

Үнэд багтаагүй

  • Нислэгийн тийз
  • Хувийн хэрэглээний мөнгө

Зорчих бэлтгэл

Монгол Улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтын талаар бүртгэлийн үеэр мэдээлэл өгнө.

БҮРТГЭЛ, ЗӨВЛӨГӨӨ

Bright-ийн зуслангийн талаар асуугаарай

Хүүхдийн нас, англи хэлний түвшинг хэлээрэй.

Messenger-ээр холбогдох