InterEdu MongoliaЗөвлөгөө авах
InterEdu Mongolia

ФИЛИППИН · СЕБҮ · МАКТАН

CIA
Academy

Англи хэлээ олон улсын орчинд хөгжүүлээрэй.

Ерөнхий англи хэл, IELTS болон бизнесийн англи хэлний сургалт. Хичээл, байр, амралтын орчин нэг кампуст.

Үнэ тооцоолох
CIA Academy-ийн Мактан кампусын барилга, усан сан
CEBU INTERNATIONAL ACADEMY

СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

CIA Academy-тэй танилцаарай

2003 онд байгуулагдсан CIA нь Филиппиний Себү, Мактан аралд байрлах англи хэлний сургууль юм.

Олон орны суралцагчидтай орчинд англи хэлний чадвараа хөгжүүлж, зорилгодоо тохирсон хөтөлбөрөөр суралцах боломжтой. Кампус дотроо сургалтын танхим, дотуур байр, хоолны газар, усан сан, фитнес болон спортын талбайтай. Мөн албан ёсны IDP IELTS шалгалтын төвтэй.

YouTube дээр үзэх

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД

Зорилгодоо тохирсон сургалтаа сонгоорой

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛ

ESL

Ярих, сонсох, унших, бичих чадвараа хөгжүүлж, дүрэм болон үгийн сангаа нэмэгдүүлэн өдөр тутмын амьдралд англиар итгэлтэй харилцахад чиглэнэ.

Regular: 4 ганцаарчилсан + 4 бүлгийн хичээл

Intensive: 5 ганцаарчилсан + 3 бүлгийн хичээл

Power Intensive: 6 ганцаарчилсан + 2 бүлгийн хичээл

ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ

IELTS

Шалгалтын дөрвөн чадвар, асуултын төрөл, хариулах арга барил болон цагийн менежментэд төвлөрнө.

Өдөрт: 4 ганцаарчилсан + 4 бүлгийн хичээл

Pre IELTS · Regular IELTS · Guarantee IELTS

Regular: хамгийн багадаа 4 долоо хоног. Guarantee: хамгийн багадаа 12 долоо хоног; элсэлтийн түвшин, ирц болон сорилын нөхцөлтэй.

АЖИЛ, БИЗНЕС

Business English

Ажлын орчинд харилцах, уулзалт болон хэлэлцээр хийх, илтгэл тавих, бизнесийн захидал бичих чадварыг хөгжүүлнэ.

Өдөрт: 5 ганцаарчилсан + 3 бүлгийн хичээл

Бизнесийн үг хэллэг, дүрэм, харилцаа, суурь ойлголт болон бичгийн чадварт төвлөрнө.

Нэг хичээл 45 минут. Өдөрт 8 үндсэн хичээл буюу нийт 6 цагийн сургалттай. Бие даалт, оройн нэмэлт хичээл тусдаа хуваарьтай. Бүлгийн хичээл нь жижиг, дунд болон том бүлгээр явагдана.

ДОТУУР БАЙР

Өөрт тохирсон өрөөгөө сонгоорой

Кампус доторх байр нь хичээлдээ ойр, суралцах болон амрах орчныг хослуулна. Өрөөнүүд агааржуулагч, ширээ, хөргөгч, цоожтой шүүгээ, сейф, халуун устай шүршүүр болон ариун цэврийн өрөөтэй.

Өрөөний цэвэрлэгээ долоо хоногт 1 удаа, хувцас угаалга 2 удаа. Өрөөнд Wi-Fi ашиглах боломжтой; зарим цагт холболт хязгаарлагдаж болно.

Өрөөний зураг нь тухайн төрлийн жишээ. Suite өрөө зөвхөн 1 болон 2 ортой сонголттой.

КАМПУСЫН ОРЧИН

Хичээлийн дараа амарч, идэвхтэй байгаарай

Хоолны хуваарь: даваа–бямба гарагт өглөө, өдөр, оройн хоол; ням гарагт өглөө-өдрийн нийлсэн хоол болон оройн хоол.

СУРГАЛТЫН ЗАРДАЛ

Үнэ тооцоолох

Сургалт, байрны төлбөрийг 4 долоо хоногийн тарифаас хувь тэнцүүлэн бодсон урьдчилсан тооцоо. Урт хугацааны хөнгөлөлт, эцсийн үнийн саналыг зөвлөхөөс баталгаажуулаарай.

InterEdu Mongolia-аар гадаадад суралцах оюутнуудад аяллын даатгал үнэгүй.

4 долоо хоногийн тооцоо

Сургалт
Дотуур байр
Бүртгэл
$100
Нийт / USD
Нэмэлт зардал / PHP
22,700 песо
Буцаан олгох барьцаа
2,500 песо

Сургууль дээр төлөх нийт: 25,200 песо

Нэмэлт төлбөрийн задаргаа
SSP8,000
SSP E-Card4,500
Ус1,000
Цахилгаан2,000
Бусад үйлчилгээ4,000
Сурах бичиг2,000
Цээж зураг200
Тосох үйлчилгээ / амралтын өдөр1,000

Нислэгийн тийз, хувийн хэрэглээний мөнгө тусдаа. Өрөөний боломж болон эцсийн үнийн саналыг бүртгэлийн үед баталгаажуулна.

Энэ сонголтоор зөвлөгөө авах

INTEREDU MONGOLIA

Сургалтаа хамт төлөвлөе

9119-5456 · 7515-2456

Messenger-ээр холбогдох